Венеусэлийн цэргийн бааз руу хэсэг этгээд халджээ

img

Венеусэлийн баруун хэсгийн  Валенсиа хотноо байрлах цэргийн бааз руу бүлэг этгээд дайрсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээлэв.

 

 

Цэргийн бааз руу 20 орчим этгээд халдсан бөгөөд цэргүүд хоёр этгээдийг устгаж, долоон этгээдийг амжилттай баривчилсан аж.

 

Харин үлдсэн 10 гаруй этгээд сураггүй алга болсон бөгөөд тэднийг армийнхан орон даяар эрэн сурвалжиж эхэлсэн талаар Ерөнхийлөгч Николас Мадуро төв телевизээрээ дамжуулан мэдэгдлээ.

 

Уг халдлага болохоос хэдхэн цагийн өмнө цэргийн хувцас өмссөн бүлэг этгээд “Буруу зүг рүү явж буй дэглэмийг зогсоохын тулд бид тэмцэхээр боллоо” хэмээн хэлсэн богино хэмжээний видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан аж.

 

Сөрөг хүчнээр удирдуулсан бослого, үймээн намжсан бөгөөд армийнхан томоохон хотуудыг хяналтадаа аваад байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ