“Самсунг”-ийн өв залгамжлагч 12 жил хоригдож магадгүй

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэг суудлаас нь түлхэн унагаасан авлигын дуулиан өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
Пак Ын Хэ болон түүний ойрын хүрээлэлд авлига өгсөн хэмээн буруутгагдаж, өдгөө цагдан хоригдож буй “Самсунг” группын өв залгамжлагч, гүйцэтгэх захирал И Жэ Ёнд прокурорууд ял төлөвлөсөн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.
Прокурорууд түүнд 12 жилийн ял төлөвлөж буйгаа өчигдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ.
И Жэ Ён Засгийн газрын дэмжлэгтэйгээр компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд авлига өгсөн экс Хөх ордны тэргүүнд авлига өгсөн хэмээн буруутгаж буй юм.
Тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сараас хойш хоригдож байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ