Малайзаас 400 орчим террористыг баривчилжээ

Малайзын тусгайгийнхан терроризмын эсрэг ажиллагааны хүрээнд 400 орчим террорист этгээдийг баривчилсан байна.
Баригдсан этгээдүүдийн ихэнх нь Банглагдеш, Энэтхэг болон Пакистан улсын иргэд гэнэ. Тэдэнд гадаад паспорт байхгүйгээс гадна Малайз улсад оршин суух зөвшөөрөл байгаагүй аж.
Мөн шалгалтаар дээрх этгээдүүдийн ихэнх нь хуурамч бичиг баримттай болохыг тогтоосон байна.
Нийслэл Куала Лампур хотноо террорист халдлага гарах нь нэмэгдсэн бөгөөд энэ оноос эхлэн цагдаагийнхан терроризмын эсрэг ажиллагаа явуулах болсон юм.
Дээрх этгээдүүдийг Ирак, Сирийн газар нутагт алан хядах ажиллагаа явуулж буй террорис бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн сэжиглэж буйгаа Малайзын Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ