Венеусэлийн төрийн сайтуудыг хакерджээ

img

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дарангуйлалд цэг тавих зорилготой гэх бүлэг этгээд өчигдөр тус улсын Засгийн газрын сайт, Сонгуулийн Ерөнхий хороо болон Тэнгисийн цэргийн төв сайтыг  хакерууд хакердсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Эдгээр сайт руу нэвтэрч болохгүй байгаа гэнэ.

 

“Хамгаалагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн бүлэг этгээд өнгөрөгч ням гаригт Валенсия хот дахь цэргийн бааз руу халдсан билээ.

 

Ойролцоогоор 20 орчим этгээд бааз руу халдсан бөгөөд армийнхан гурван этгээдийг устгаж, долоон этгээдийг баривчилсан харин үлдсэн 10 этгээдийг өнөөг хүртэл эрэн сурвалжиж буй юм.

 

Ерөнхийлөгч Мадуро дээрх этгээдийг хурдан хугацаанд баривчилж, ял асуухыг албаныханд үүрэг өгөөд байна.

 

Мөн нийслэл Карак хотноо өчигдөр сөрөг хүчнээр удирдуулсан хэсэг этгээд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж. Гэхдээ уг жагсаал хэдхэн минут үргэлжлээд тарсан талаар хэвлэлийнхэн мэдээлэв. Цагдаагийнхан жагсаалыг хүчээр тараасан бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч нийслэл Каракас болон бусад хотод олон нийтийг хамарсан жагсаал зохион байгуулахыг хатуу хориглосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ