Г.Ариунбаатар нарт эмээл хазаартай морь бэлэглэжээ

img

 

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ-аас алдартнууддаа хүндэтгэл үзүүлэх “Бэсрэг наадам”-ыг зохион байгуулжээ.  

 

Монгол улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн, Монгол улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн Сосорбарам, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Монгол улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын Ариунбаатар нарт хүндэтгэл үзүүлж сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран уг наадмыг  зохион байгуулсан байна.

 

“Бэсрэг наадам”-д их нас, даага уралдаж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэв.

 

Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа эмээл, хазаартай морьд бэлэглэжээ.

 

 

Хүндэтгэл үзүүлэх наадамд Монгол улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал Г.Дугарсүрэнг илгээсэн байв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ