“Al Jazeera” агентлагийн үйл ажиллагааг зогсоожээ

img

Израйлийн эрх баригчид Катарын хамгийн том мэдээллийн суваг болох “Al Jazeera” агентлагийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

 

 

"Al Jazeera” агентлаг бол террорист сэтгүүл зүй” хэмээн Израйлийн Харилцаа холбооны сайд Ауоб Кара мэдэгджээ.  Уг мэдэгдлийн дараа Израйль улсад үйл ажиллагаа явуулах “Al Jazeera” агентлагийн эрхийг хүчингүй болгосон аж.

 

Иерусалимын үйлдэлд “Al Jazeera” агентлагийн удирдлагууд сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн “Бидний үйл ажиллагааг зогсоосон явдалд үнэхээр харамсч байна. Харин бидний үйл ажиллагааг терроризмтой холбосон нь ихээн бухимдууллаа” хэмээн төв сайтдаа бичжээ.

 

Иерусалим хотын Аль Акса сүм дээр исламын шашинтнууд болон цагдаагийнхан хоорондоо мөргөлдсөн билээ. Уг үйл явдлыг тус агентлаг өдөөн турхирч, хүчирхийллийн хүрээг өргөжин тэлсэн хэмээн Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгдэж, тус агентлагт дургүйцлээ илэрхийлсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ