Террорист этгээдтэй гэрлэсэн Герман охиныг баривчилжээ

img

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлд элсэхийн тулд эх орноосоо зугтаасан герман охины шинэхэн видео бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Линда Вензел гэх 16 настай охиныг Иракийн армийнхан Мосул хот дахь нэгэн нурсан байгууламжаас олсон байна. Охин Иракт ирсэн даруйдаа террорист бүлэглэлийн дайчинтай гэр бүл болжээ.

 

Армийнхан охинтой цуг байсан террористуудыг баривчилсан бол охиныг шууд шоронд хүргэсэн аж. Түүнийг терроризмын гэмт хэрэгт буруутгаж буй юм.

 

Иракийн эрх баригчид Исламын улсын дайчинтай гэр бүл болсон гадаадын иргэнийг цаазаар авах ялаар шийтгэдэг аж.  Охин өнгөрсөн онд интернэтээр Исламын улстай холбоо тогтоож улмаар Германы хойд хэсгийн Пулснитц хотоос зугтаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хөмсөг ногоон нүдийг нь хар л даа.Алан хядагчдыг төрүүлж өсгөж хүмүүжүүлдэг Араб хүүхэн л байна.
2018-05-24
Зочин:
Yag shdee, shar ustei nogoon nudtei shar huuhen baihad chin...arab huuhnii shinj eostoi alga, durak German huuhen be..
2017-08-10
Зочин:
harbaas german ohin bish bnaa, zvgeer germanii tsagaach arab hvvhen l bnaa. er ni musilmanii ulsd ochij bui frans, german irged ni bvgd arab turk geed tsagaach irged ni yumaa.
2017-08-08