Түүхэнд үлдэх "шахалт"

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “хамтарсан Засгийн газраас гар” гэдэг шаардлагыг намын дарга Н.Алтанхуягт байнга тавьж ирсэн гэдгийг Э.Бат-үүл гишүүн илчилж хэлсэн юм. Тэгэхээр энэ өдөр Н.Алтанхуягийн мэдэгдэл бодит биеллээ олж байна гэхээс илүүтэй АН-ын бүлгийнхний шахалтын үр дүн гарч гэж  харах нь зохистой болж таарч байна. Ерөөс нилээд ширүүхэн болж өндөрлөсөн ҮЗХ-ны 35 дугаар хурлаас хамтарсан Засгийг тараахад хүргэсэн шийдвэр гарна гэсэн хүлээлт шийдэгдлээ. Нэг талаас,  Засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл гэх тодорхойлолттой Улстөрийн байгууллага буюу улстөрийн намууд таван сарын дараа болох сонгуулийг угтан “өрх” тусгаарлаж байна. Өнгөрөгч 3 жил хагасын хугацаанд МАНАН гэх тааламжтай бус тодотголтой явсан, МАН болоод АН-ынхан туурга тусгаар намууд гэдгээ сонгогчиддоо харуулахад хэдхэн сар угтаж байна. АН-ын гишүүн Л.Эрхэмбаяр нам нь энэ өдөр хамтарсан засгаас гарч байгаад ихэд билэгшээлтэй хандаж буйгаа хэлж байв. Шалтгаан нь, зургаан жилийн өмнөх нэгдүгээр сарын 11-ний өдөр МАХН хамтарсан засгаас гарч байсан бөгөөд улмаар 2008 оны сонгуульд ялж байсан. Тэгэхээр манай нам ч гэсэн энэ өдөр гарч байна. Энэ сонгуулиар ялна гэсэн итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Харин Н.Алтанхуяг дарга улсаа, эх орноо бодлоо, одоо дахиад ард түмнийхээ эрх ашгийг бодох цаг боллоо гэж мэдэгдсэн юм. Гэтэл МАН-ын дарга С.Батболд “...Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ярьдаг болохоор ажлаа дуусгах хэрэгтэй. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр 82 хувийн биелэлттэй байгаа. АН-ын нөхдүүд үндэсний зөвлөлдөх хороогоороо ярьж шийднэ гэсэн байсан. Тэгэхээр хариуцлагатай ярих байх. Улс орны хөгжил, ард түнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадна гэж найдаж байна. 2008 онд зөвхөн сонгууль бодож сонгуулийн үр дүнгээр ажиллаж бус ажлын үр дүн, эдийн засгийн, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах ёстой. Бид цаашдаа энэ зарчмаараа ажиллах болно. Бид хамтарсан Засгийн газар байгуулахдаа улстөрийн шийдвэр гаргасан. Хамтарсан Засгийн газрын гэрээнд хоёр нам улс төрийн сонгуульд тусдаа орох ч хөгжлийн төлөө хөтөлбөрүүд дээр хамтарч явна гэсэн байгаа. Мөн сонгуулийн дараа дараагийн парламент бүрдтэл хамтарсан Засгийн газар ажиллах боломжтой. Хоёр нам зөвшилцөж, байж хамтарсан Засгийн газраас гарна гэж заасан байгаа” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл АН ийнхүү дотооддоо шийдчихлээ. Тэгэхээр Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох уу, АН-ын сайдуудын суудлыг МАН-ынхан дүүргэх үү гэдэг нь шийдэгдэх ёстой асуудал болж тодорлоо. Мэдээж зургаан жилийн өмнөх түүхийг давтахад хүргэтэл шахсан АН-ын гишүүдийн шахалт түүхэнд үлдэх биз.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН хамтарсан засгийн газарт ороогүй байсан бол ихээхэн нэр хүндтэйгээр ирэх сонгуульд бүрэн ялалт байгуулах байлаа. Хамтарсан засгийн газарт гуйж түүж орчихоод хоёрын хооронд төр хямралдуулж одоо гарч байгаа нь АН-ын нэр хүнд жорлонгийн ёроолруу шидэгдлээ. Ирэх сонгуульд АН сайндаа 3-5 суудал авна. Ард түмэн энэ намд хэзээч итгэхээргүй боллоо. Нийт хүн амын дотор ирэх сонгуулийн хуудасны сонгогдогчийн нэрүүдээс АН-ын гишүүний нэрийг дугуйлахгүй, мөн нам сонгох хэсэгт АН-ыг дугуйлахгүй байх тохиролцоо яригдсаар байна.
2012-01-12
1-р сарын11-нд хамтарсан засгийн газараас гарвал сонгуульд ялна урьд нь энэ өдөр салаад тэр жилийн сонгуульд ялсан ч гэх шиг.Ийм юм яриад явж байгаа намд ард түмэн итгэх үү?Амлалтаа хэрэгжүүлсэн,ажилаа хийснийг нь,ард түмнээ ажилтай орлогтой болгосныг сонгодог сонгууль болохоос тийм өдөр тэгвэл,ийм өдөр ингэвэл сонгуульд ялнаа гэдэг ч сэрүүн зүүд биз...ичиж байнаа та нараас...
2012-01-11
Ta nar hamtarch ajilchaad odoo songuuli dohoord irheer garch bariad sonin ymaa. Ehneesee l sorog huchin bhgui idej uuchaad butsaad ard irged bosoh geheer buruugaas multarch ntr
2012-01-11