Зүүн Өмнөд Азийн орнуудыг Пхеньяныг санхүүжүүлэхээ зогсоо гэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон Филиппин дэх айлчлалаа өндөрлүүлээд Тайланд улсад хүрэлцэн ирсэн талаар “www.theguardian.com” сайт мэдээллээ. Тэрбээр өчигдөр Вангкок хотноо ирсэн даруйдаа тус улсын Ерөнхий сайд, армийн генерал Прают Чан-Очатай уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.
Удирдагчид олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад буй Хойд Солонгосын цөмийн хүчин чадлын талаар хэлэлцжээ.
Тайландад өнгөрсөн 2014 онд төрийн эргэлт болж, армийнхан төрийн эрхийг авсан билээ. Уг үйл явдлаас хойш АНУ-ын удирдлагууд тус улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийгээгүй юм.
Теллерсон Зүүн Өмнөд Азийн орнууд Хойд Солонгосыг санхүүжүүлэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй. Санхүүжилтээ зогсоох нь олон улсад тус хүргэх болно. Хойд Солонгос өнөөг хүртэл цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж буй нь нууц санхүүжилтэй холбоотой” гэж мэдэгджээ.
Тайландын олон хувийн компаниуд Хойд Солонгосыг санхжүүжүүлж буй хэмээн Теллерсон уламжлав.
Энэ талаар Ерөнхий сайд “Бид энэхүү асуудал дээр анхаарлаа хандуулан ажиллаж байгаа” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ