Талибанчууд 235 хүн барьцаалжээ

img

Афганистаны хойд хэсгийн Сар-д Пул мужийн Мирзаваланг тосгоны оршин суугчдыг алан хядах “Талибан” бүлэглэлийн дайчид хөнөөж, барьцаалсан хэрэг гарчээ.

 

 

Уг мэдээллийг Афганистаны албан тушаалтан баталжээ.

 

Талибанчууд ойролцоогоор 235 хүнийг барьцаалж, 50 орчим хүнийг хөнөөсөн байна. Амиа алдагсдын ихэнх нь хүүхэд болон эмэгтэйчүүд гэнэ. Амиа алдагсдын ихэнх нь шийтийн шашинтнууд байжээ.

 

Талибан болон Исламын улс бүлэглэлийн дайчид өнгөрөгч амралтын өдөр тосгон руу дайрсан байна.

 

Орон нутгийн цагдаагийнхан террористуудын эсрэг тэмцэж байгаа ч хүчин мөхсдөж буй талаар албаныхан мэдээлэв.

 

Талибанчууд энэ онд идэвхтэй алан хядах ажиллагаа зохион байгуулах болсон бөгөөд ойролцоогоор 1000 орчим хүний аминд хүрээд байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ