Дуучин М.Мягмар “Захиа” задлав

"Guys-666" хамтлагийн дуучин М.Мягмар “Байна уу Ээж ээ” гэх уран бүтээлийг гаргаж байсан. Тэгвэл энэ удаад “Сайн байна уу аав аа” төслийг хэрэгжүүлж тус дууны үргэлжлэл болох “Захиа” нэртэй шинэхэн уран бүтээлийг туурвижээ.
Уг дууны үгийг М.Мягмар өөрөө бичиж, аялгууг нь хөгжмийн зохиолч Г.Онон хөглөсөн байна. Бүх цаг үеийн амьдралын жолооч, атгагч аавуудад зориулан энэхүү дууг бүтээсэн тухайгаа дуучин М.Мягмар хэлсэн.
Тэрбээр өчигдөр “Сайн байна уу аав аа” төслийн нээлтийн үеэр “Захиа” дуугаа дуулж сонирхуулсан. Энэ үеэр “Байна уу, ээжээ" дууны дараа аавдаа зориулан сэтгэлийн өргөл барих юмсан гэж бодож энэхүү "Сайн байна уу, Ааваа" төслөө хийхээр эхлүүлсэн билээ. Аавдаа зориулан гаргаж буй уран бүтээл "Захиа" дуу маань бэлэн болж, өнөөдөр өөрийн дотны хүмүүс, уран бүтээлийн хамтрагчид, тусалж дэмжиж явдаг хүндтэй хүмүүсийнхээ хүрээнд нээлээ. Энэхүү уран бүтээлд хамтран оролцсон уран бүтээлчид, дэмжлэг үзүүлсэн хамт олон, дотны хүмүүстээ бүгдэд нь баярлалаа” хэмээв.
“Захиа” дууг өнөөдрөөс олон нийтэд цацах юм байна. Дууны шүлгийг сонирхуулъя.
Захиа
Амгалан сайн бна уу хайрт аав аа
Хүү чинь таныгаа саналаа
Ханхайх сүрлэг дүр тань үзэгдээд
Хүүхэд насаа дурслаа
Хөтлүүлж заалгаж явсан тэр үе
Хүмүүжүүлж сургаж явсан тэр үе санагдлаа хайрт аав аа
Орчлон дэлхийг хайрлахыг заагаад
Олон түмэнтэйгээ явахыг захьсан аав минь та
Энэ бүхнээ үргэлж дуулна хүү чинь таньдаа
Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Алдаж онож үзлээ хүү нь аав аа
Амьдрал зааваргүйг мэдлээ
Хан хуур шиг хоолой тань сонсогдоод
Хамтдаа байснаа дурслаа
Ухааруулж зэмлэж хэлсэн тэр үг
Аргадаж хүүдээ амласан тэр үгс санагдлаа хайрт аав аа
Учирлаж ойлгуулж хэлсэн үг тань
Одоо ч гэсэн чихэнд минь тодхон дуулдах юм аав аа
Энэ бүхнээ дурсан дуулна хүү чинь таньдаа
Дахилт:
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ
Аавын хүү байсан би Хүүгийн аав боллоо. Хан тэнгэр шиг, Хангайн уулс шиг түшигтэй таныхаа хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа Аав аа!
Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ