Засгаас гарах тухай ҮЗХ-ны тогтоол

img

Хамтарсан Засгийн газрын асуудлаар  улс төрийн шийдвэр гаргах тухай Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүд санал нэгтэйгээр ТОГТООХ НЬ: Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж ажлын байр буй болгох нөхцлийг бүрдүүлэх, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавхи бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах, УИХ-ын 2008 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, ард түмэнд амалсан амлалтаа хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан нам Хамтарсан засгийн газарт орж ажиллахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хугацаанд манай намын мөрийн хөтөлбөрт орсон байгалийн баялагийг Эрдэнийн хувь, хувьцаа хэлбэрээр бүх иргэддээ үнэгүй эзэмшүүлэх,  Дэлхий дахиныг хамарсан банк санхүүгийн хямралыг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэх, иргэний ухаалаг үнэмлэх, санал тоолох машин зэрэг сонгуулийн шударга тогтолцоог хангах нөхцлийг бүрдүүлэх, орон нутагт төсвийн бодитой эрх мэдлийг шилжүүлэх, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог  гурав дахин нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг шийдэх, “Монгол мал” хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг бүрдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа. Гэсэн хэдий ч Ардчиллын үнэт зүйлс алдагдаж, нийгэмд шударга бус байдал даамжирч, ард түмний амьдрал улам дордож хууль хяналтын байгууллагын шинэчлэл, авлига хээл хахуултай хийх тэмцэл зогсонги байдалд орж, шударга ёсыг тогтоох ажилд ахиц дэвшил гаргахгүй байна. “Шинэ бүтээн байгуулалт”, 100 мянган айлын орон сууц, хурдны зам, төмөр зам зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх том төслүүдийн бодлогын баримт бичиг нь батлагдан санхүүжилт нь шийдэгдэх боломж байсаар байтал Засгийн газар бодит ажил хэрэг болгож чадсангүй. Иймд Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн нийгмийн захиалгын дагуу  Ардчилсан нам улс төрийн шийдвэр гаргаж, Хамтарсан засгийн газраас гарах нь зүйтэй гэж үзсүгэй.   АРДЧИЛСАН НАМ 2012.01.11  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ed uursdiiguu l bodloo, uulaasaa l iim humuus sh dee. Hezee tegj ard olniig boddog bailaa.
2012-01-12
Ardchilsan namiihan dotroo iimhen zuilee zohitsuulj chadahgui baij uls ornoo avch yavna gedeg ho, hevtenee! iim humuust eh orniihoo ireeduig yaj ch itgen datgah ve dee
2012-01-12
Ardchilsan namiihan ichij amidraasai! Etsiin etsest ed nart Mongol ulsiin ireedui sonin bish oorsdiih ni huviin sonirhol alban tushaal l soni baigaa baihgui you ! Battulga gishuun alban tushaalaa aldlaa geed barag uilahnee! hiisen buteesen youmgui baij ichih bulchirhai gej baidagiimuu ed nart
2012-01-12
Buh zuil ardiin namaas l eheldeg shuudee.Elbegeegeegiin Zasgiin gazriig yaj unagaj bailaa6Ulaan terguulee l Enhboldiin daalgavaraar unagaj baisan tuuh huuchraagui l bn shuu dee.ELbegeeg neriig ni tatuulj songuulid garchihaad yaj ichihgui unagaj bailaa ard tumen medej baigaa shuu dee.Ard tumniig teneg gej doromjlood baigaa yum uu. Ardchilsan namiig demjij baina.Ta nar zuv shiidver gargalaa.Ta nart amjilt husey
2012-01-12
Buh zuil ardiin namaas l eheldeg shuudee.Elbegeegeegiin Zasgiin gazriig yaj unagaj bailaa6Ulaan terguulee l Enhboldiin daalgavaraar unagaj baisan tuuh huuchraagui l bn shuu dee.ELbegeeg neriig ni tatuulj songuulid garchihaad yaj ichihgui unagaj bailaa ard tumen medej baigaa shuu dee.Ard tumniig teneg gej doromjlood baigaa yum uu.
2012-01-12
хэр хол зугатах бол
2012-01-12
uheriin suulen deer hutga gej unen nuur tsaraigaa haruulj bnaa gej
2012-01-11
ene gansuh untaad bsn hezeedee bosoov hahaha
2012-01-11