Сири бүсгүйчүүд террористуудын эсрэг тулалдана

img

Сири бүсгүйчүүд эх орныг эзлэн түрэмгийлэхийг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл болон бусад зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

18-30 насны 210 эмэгтэй тусгай хөтөлбөрийн дагуу 15 өдрийн турш зэвсэгтэй хэрхэн харьцах, дайснаа хэрхэн устгах болон бие хамгаалах урлагаар хичээллэсэн байна.

 

Сирийн Батлан хамгаалах болон АНУ-ын цэргийн сургагч багш нар бүсгүйчүүдийн сургажээ.

 

 

Бүсгүйчүүд Ракка хотыг чөлөөлөх ажиллагаанд армийнханд дэмжлэг үзүүлэх гэнэ. Батлан хамгаалах яамны мэдэгдэж буйгаар дээрх бүсгүйчүүдийн дийлэнх нь Ракка хотыг чөлөөлөх ажиллагаанд мэргэн буучийн үүргээр оролцох гэнэ.

 

“Эдгээр бүсгүйчүүд эрчүүдээс дутахааргүй хүч чадал болон ур чадвартай” хэмээн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ