Ч.Батболдоос гадна хоёр цагдааг баривчилсан байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, чагнаж тагнасан гэх асуудлыг хуулийн байгууллага шалгаж буй. Өнөөдөр өглөө Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан Ч.Батболд гэгчийн гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Өнгөрсөн шөнө 05.00 цагийн үед Батболд гэх хэргээ илчилсэн гол гэрч гэртээ амарч байх үед хуулийн байгууллагын ажилтнууд цонхыг нь хагалан гэрт нь орж, баривчлан авч явсан байна. Тэрнээс гадна Ж, А нарын цагдаагийн алба хаагчдыг баривчилсан мэдээлэл байна. Тэд өмнө нь Н.Батболдтой хамт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. Тухайн хоёр цагдаагийн алба хаагчид Н.Батболд хууль бус үйл ажиллагаанд намайг татан оролцуулсан. Ийм хууль бус зүйлийг би хиймээргүй байна гэх асуудлыг ярьсан байдаг. Тухайн хоёр цагдаагийн алба хаагч энэ асуудлыг баримтжуулж эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байдаг. Тэгэхээр Шадар сайдыг чагнаж, тагнасан явдлыг илчилсэн цагдаагийн алба хаагч болоод Н.Батболдыг бариад аваад явчихлаа. Одоогоор хуулийн байгууллагынхан Ерөнхий сайдыг гүтгэж, доромжиллоо гэх илт нэг талыг барьсан агуулгаар айлгаж байцаалт авч байгаа мэдээлэл байгаа. Тийм учраас энэ хэргийг үнэн зөв, шударгаар шалгамаар байна.  Хуулийн байгууллагынхан хэргийн гэрч нарыг дарамталж, мэдүүлгийг нь өөрчилж, айлган сүрдүүлэх үйлдэл гаргаж болохгүй. Энэ асуудлаар АТГ-ын даргатай уулзахаар ирлээ” хэмээв.

 

Өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Ч.Батболдын ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

 

-Үүрээр цонхыг нь хагалж, дээвэр дээрээс уяа унжуулж хар масктай хүмүүс орж ирэн Ч.Батболдыг баривчилсан гэх мэдээллийг түүний эхнэр утсаар холбогдож өгсөн байна билээ.

 

-Хэргийн захиалагчид чөлөөтэй явж байгаа гэх мэдээлэл байна?

 

-Үнэн. Тэднийг байцааж шалгасан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хугацаатай байдаг. Хэргийн мэдээлэл очсоноос хойш тав хоногийн хугацаанд шалгах ёстой байдаг. Гэтэл сарын хугацаа өнгөрчихөөд байхад ямар нэг шийдвэр гараагүйгээс харахад АТГ, ТЕГ зэрэг байгууллага хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Цаана нь Төрийн өндөр албан тушаалтан нөлөөлж байгаа гэх хардлага байгаа.

 

-Цагдаагийн хоёр албан хаагч баривчлагдсан тухай тодруулахгүй юу?

 

-Ч.Батболд гэдэг хүн хууль бусаар дагах даалгавар авсан. Энэ даалгаврыг Ерөнхий сайд Ч.Эрдэнэбат өгсөн гэж тухайн хоёр цагдаагийн албан хаагчид ярьсан байдаг. Үүний дагуу тухайн хоёр алба хаагч хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж мэдээллийг баримтжуулаад Шадар сайдад мэдэгдсэн байдаг. Шадар сайд У.Хүрэлсүх тухайн өдөр нь ТЕГ, АТГ-т шалгуулахаар хүсэлтээ хүргүүлсэн.

 

-Шадар сайдад бодитой хохирол учирсан зүйл бий юу?

 

-Шадар сайдыг зургаан хүн араас нь дагасан. Шадар сайдыг дагаад сар өнгөрч байхад цагдаагийн байгууллага шалгаагүйд эргэлзэж байна. Амь насанд нь халдах зорилготой байсан уу эсвэл дараагийн Ерөнхий сайд болгохгүй байх зорилготойгоор У.Хүрэлсүх гэдэг хүнийг хэрэгт холбогдуулах гэж байв уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно.

 

-Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө энэ хэрийг зохион байгуулсан байх үндэслэл бий юу?

 

-Шадар сайд өөрөө зохион байгуулах ямар ч үндэслэлгүй.

 

-Ерөнхий сайд мөрдөх захиалга өгсөн байлаа гэхэд энэ асуудлыг нам дотроо эсхүл хоорондоо шийдэхгүй, олон нийтэд дэлгэх шаардлага байв уу?

 

-Энэ бол намын асуудал биш. Монгол Улсын иргэнийг хууль бусаар мөрдөж, мөшгөнө гэдэг гэмт хэрэг. Төрийн өндөр албан тушаалтныг мөрдвөл энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг болдог.

 

-Ч.Батболдыг хаанаас баривчилсан, одоо хаана шалгагдаж байгаа талаар мэдээлэл байна уу?

 

-Эхнэрт нь АТГ-аас явж байна гэж хэлсэн байдаг. Одоо би Авлигатай тэмцэх газрын даргатай уулзах гэж байна. Авлигатай тэмцэх газарт зохион байгуулалттай иргэд мөрдсөн, амь насанд заналхийлсэн асуудлаар сарын өмнө хандсан. Харамсалтай нь огт үйл ажиллагаа явуулахгүй байсаар хэвлэлийн хурал хийсний дараа гэрчүүдийг барьж авсан байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
za arai ch ugui bha
2017-08-12
Hhhhhha:
Uuruu meduuleg uguh geed ochih ued uulzah hun oldohgui tegeed balmad barivchlaga hiij bgaa ni ih sejeg turuulj Bna Ene yostoi luivarchid turd duurchee
2017-08-11
Зочин:
Daraagiin E.said bolgohgui geh zorilgoor.,. gedeg chini yu gesen ug ve??
2017-08-11
Irgen:
Huuli hyanaltiin baiguullaga mongol toriinh biz dee.ner noloo buhii mongotei luivarchdiin gar hol bolj ajillahaa boliochee.bugdiig solij shudarga uil ajillagaa yavuulj chadah chadvar buhii humuuseer solih heregtei boljee.
2017-08-10
ЗОЧИН:
ЭСВЭЛ ЗОРИУД ИЙМ НӨХДҮҮДИЙГ АВЧ СЕНСААЦИ ДЭГДЭЭДЭГ ЮМ БОЛОВ УУ
2017-08-10
Зочин:
za arai ch ugui bha
Тэлмүүн:
Хууль шүүх нь Эрдэнэбат Энхболдын хувийн хамгаалалтын алба шиг л ажиллах юм. Ичиж үхээсэй. Монгол хүн байж хятлын гар хөл болхоосоо.
2017-08-10
ЗОЧИН:
ЧААВААС ДАА, ЭНЭНЭЭС ӨӨР ӨМГӨӨЛӨГЧ ОЛДСОНГҮЙ ЮУ. НӨГӨӨ ДАЛДАГНУУР ӨМГӨӨЛӨГЧ БАТБАЯРТАЙ БАЙНГА ХАМТ ЯВДАГ Л НӨХӨР Ш ДЭЭ. ТЭГЭЭД ӨМГӨӨЛЛӨӨ ХИЙХГҮЙ ӨӨРИЙН ТААМГАА СЭТГҮҮЛЧДЭД ЯРИАД ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДААД БАЙХ ЮМ. МАНАЙД ЧИНЬ ӨЧНӨӨН САЙН ӨМГӨӨЛӨГЧ НАР БАЙГАА Ш ДЭЭ
2017-08-10
zochin:
eneees oor omgoologch baidaggvi yumuu
2017-08-10
Зочин:
ene neg daldagnuur umguulugch haa show hiih gazar yabhiin unen nuur tsarai ni shal uur sug dee
2017-08-10
Зочин:
Хуулийнхан ажлаа х ймээр юм аа. Эрүүгийн шинэ хуулиар буруутай нь шүүхээр батлагдммгүй бол хэн нэгэнийг нэр цохож хавлэл мэдээллийн хэрэгслээр буруутгах нь хориотшй л баймаар юм
2017-08-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.
2017-08-10
Зочин:
Хүрэлсүх гарч игээд нам доторхи авилгачдаа сүхдэнэ гэхээс Энхболд, Эрдэнэбат мэтийн хужаа нар үхтэлээ айж байгаа нь маш тодорхой байна. Нөгөө 60 тэрбумын бичлэг дээр Хүрэлсүхийн бүх гар хөлийг нь аалз шиг тасдана гээд байсан биз дээ. 60 тэрбум үнэн гэдэг нь энэ явдлаас бүр тодорхой болж байна даа. Одоо наад Эрдэнэбат , Энхболд хоёрыг огцоруулаад намаа авилгачдаас цэвэрлэж аваа. Тэгэхгүй бол будаа боллоо. Харин энэ бол шударга ёс тогтооход том алхам болж байна шүү. Наад хууль хяналтын новшнуудаа бүгдийг нь шоронд нь явуулж ард түмнээ хамгаал.
2017-08-10
Ixeree*:
shudarga bus baina. Erdenebat engesen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej bariwchilj bgan bol. Erdenebat alban tushaalaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu
2017-08-10
Зочин:
Genkogiin shine uran buteel. Hero Baatar nairuulsan bna. Huchingiin boovnii hergiig Munhbaysgalan avgai laitai hiine sh dee
2017-08-10
Otgoo):
MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson. Suudliin tuluu uvaigui uildel hiihee zogsooy Eronhii saidaa!!!
2017-08-10
Zorigoo):
Нэг нэгнийхээ мууг үзэх гэж, үйлдэл бүрийг нь алдалгүй ажиглаад байгаа шалтгаан нь У.Хүрэлсүх МАН-ын дарга болвол энэ Эрдэнэбат, Номтойбаяр, Сандуй, Оюунхорол, Энхболд гээд бүх луйварчдыг зайлуулах юм гэсэн. Тэгээд үхтэлээ айж байгаа нь энэ...
2017-08-10
Зочин:
Zssss Hurelsuh gegch hugshin GOMO g heden bandi iin shuumruud l dagasan yum bilee sh dee
2017-08-10
яНАГ...:
МАН-гийн удирдагчийн төлөө хатуу ширүүн тэмцэл өрнөхнээ бүр илүү харгис хэрцгий болохнуу Хүрэлсүхийг тагнаж чагнаад дараа нь гүйцэтгэх ажиллагаа явуулаад нээрээ цүцү ИЧМЭЭР ЮМАА ЭРДЭНЭБАТАА
2017-08-10
Зочин:
Genko studiin shine uran buteel l bna
2017-08-10
Тэрслүү:
Хүрэлсүх тэртээ тэргүй задарч байгаа намынхаа хойдохыг унших гэж жүжиглэхийн оронд шууд л гарчихаач дээ Шадар сайдаас өндөр албан тушаалд санаархаад шуналаа гэж... МАХНыг МАН болгож 2 хувааж эрүүл хүчнээ шахсан одоо наад МАНаасаа хэнийг шахах гээд байна Нэртэй төртэй байхад долдойдож бүх албан тушаалд нь шургалчихаад нэр хүнд нь унаад ирэхээр хэн нэгний захиалгаар шударга хүн болж жүжиглэхээ болиоч Үүнийг улс төрийн янхдалт гэх байх даа Бохирдож уруудаж явсан намд 14 тэрбумын хэргээр явцыг түргэсгээд нэр сольж хүчийг нь тарамдуулаад УИХын танхимд өөрөөсөө бяцхан ГБаярхүүг цохиж аархаад танд ёс зүй байна уу Одоо хэний захиалгаар хэврэг болсон МАНыг бутаргах гээд байна Болиоч Би МАНд хайртайдаа биш ийм залуус төрд шургалаад байгаад нь дургүй хүрээд байна
2017-08-10
Зочин:
юу болоод сүржигнээд байна,чадал байдаг юм бол хятадад харуулаач
2017-08-10
Зочин:
Hurelsuh gegch hugshin bandi bitgii shaa
2017-08-10
mgl:
ene gj saihan jujigchin bnaa, bas Batbayr biluu balai bali umguulugch nar bh yumdoo
2017-08-10
Зочин:
NAMAR BOLJ UVUL IRLEE. NAAD JUJGEE DUSGAJ AJILAA HIIGEECHEE.YADAHDAA ENE NEG GULIISUN HORCHIN DANDAA ENE TER JUJIGIIN GOL DURD YAVAH UM.TEMUUJIN SAIDYN OR DERNI ASUUDAL GEED L YAVAAD BSAN.UMGUULUH DURTAI UM BOL JINHENE HELMEGDSEN YADARSAN HUNIIG UMGUULUUCH.MUNGO HUUSUN HUGIIN GAR VE
2017-08-10