Хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг 6 сараар хасчээ

img

Замын цагдаагийн албаны цахим хуудсанд бага насны хүүхдээ хажуудаа суулган хурд хэтрүүлж байгаа дүрс бичлэг тавигдсан нь зөрчлийн шинжтэй байсан тул алба хаагчид хүлээн авч шалгажээ.

 

Шалгалтаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлийн автозамд ... улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашины жолооч зөрчил гаргасныг тогтоосон байна.

 

Дээрх зөрчлийг гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.32 дах хэсэгт "Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний #төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар хасаж, 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
ЭРХЭЭ ХАСУУЛЧИХААД МАШИНАА БАРИАД ЯВАЖ БАЙГАА ЖОЛООЧ НАР ГУДАМЖААР НЭГ БАЙНА ДАА
2017-08-10