Фэйсвүүкээр танилцсан эмэгтэйгээ гэртээ хорьжээ

Олон нийтийн сүлжээгээр танилцаж, уулзсан эмэгтэйгээ хүчиндэж, зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, хэргийг илрүүлжээ.
21 настай эмэгтэй М, 43 настай, эрэгтэй О нар нь энэ сарын 1-ний өдөр фэйсбүүкээр танилцаж, уулзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд хамтдаа Тэрэлж рүү явсан боловч О нь 21 настай М-ыг хүчиндэж, хэвтэрт ортол нь зодсон гэв. Иргэн О нь хохирогч эмэгтэйг тус байранд арав хоногийн турш хорьжээ. Цагдаа нарыг очиход сэжигтэн О нь гэртээ байгаагүй бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ