”Сталины шонхор”-уудыг дахин бэлтгэнэ

img

ОХУ-ын Дэлхийн II дайнаас хойш анх удаагаа Агаарын нисэх хүчинд эмэгтэй сөнөөгчийг туршилтаар ажиллуулахаар болсон байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу байлдааны ажиллагаанд эмэгтэй дайчдыг оролцуулах сонирхолтой буйгаа илэрхийлсэн бөгөөд “Энэ асуудлаар олон зуун хүнээс захиа хүлээн авсан” гэж мэдэгджээ.

“Эмэгтэйчүүдийг оролцуулсан эхний сургалт ирэх аравдугаар сараас эхлэх бөгөөд уг сургалтад 15 эмэгтэйг хамруулах болно” хэмээн сайд онцлов.

Дайны үеэр Оросын эмэгтэй нисгэгчдийг “Сталины шонхор” хэмээгдэж, тэд нацистуудын эсрэг эрчүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан юм. Харин Герман цэргүүд Орос эмэгтэй нисгэгчдийг “Шөнийн шумуулнууд” гэдэг байжээ.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ойлголдоо.:
цалин бага болхоор чадалтай сэтгүүлч нар энд ажилладаггүй юм.
2017-08-15
Монгол:
Сталинские соколы буюу Сталины шонхорууд гэж 1930-аад оноос ЗХУ хуучин нэрээр -ын цэргийн агаарын хүчний нисэгчидыг нийтэд нь нэрлэдэг байсан албан бус нэршил . Сталины шонхорууд гэж бас Эх орны дайны үед цэргийн нисэгч нараас сөнөөгч онгоцны нисгэгч нарыг онцлон нэрлэдэг байсан гэдэг. Харин хөнгөн моторт сургуулийн У-2 буюу По-2 шөнийн бөмбөгдөгч хөнгөн онгоцны хороог дан эмэгтэй нисгэгчдээс бүрдүүлэн тулалдаанд оролцуулж байсныг Германы цэргүүд шөнийн шулмууд буюу ночные ведьмы гэж хочлон нэрлэдэг байсан гэдэг. Мөн цөөн тооны эмэгтэй сөнөөгч нисгэгч нар байсан ба тэд нараас хэд хэд нь тулалдаанд оролцож байсан бөгөөд ихэнхи нь тулалдаанд сөнөөгдсөн учир эмэгтэй сөнөөгч нисгэгчдийг зөвхөн ар талд агаарын эсэргүүцэн хамгаалахын угтан сөнөөгч онгоцны хороодод цөөн тоогоор хамруулсан түүхтэй. Түүхэн баримтат зүйлсийг сайн судалж байж бичих хэрэгтэй шүү. Сурвалжлагч, сэтгүүлч нараа Муу ойлгомжгүй орчуулга хийж түүнээ нийтлэл, мэдээ гэж үзэхээ болимоор юм.
2017-08-14

Mgl:
Cheh armiin nisgegch huuhnii zurag bn
2017-08-14
Зочин:
Emegtei nisgegch iluu iluu,medremj sain,zorig iluu
2017-08-14