Буркино Фасад халдлагаар 17 хүн амиа алджээ

Буркина Фасо улсын нийслэл Уагадугу хотноо террорист халдлага болсон талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Уг халдлагаар 17 хүн амиа алдаж, олон хүн бэртсэн талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Халдлага орон нутгийн цагаар өчигдөр 21.00 цагт болсон гэнэ. Буутай гурван этгээд хотын төвд байрлах зочид буудал болон зоогийн газраар үйлчлүүлж байсан иргэдийг буудсан байна.
Армийнхан хотын төвийг хамгаалалтадаа авчээ. Уагадугу хотноо өнгөрөгч нэгдүгээр сард террорист халдлага болж, 12 хүн амиа алдсан юм.
Уг халдлагын ард алан хядах “Аль Кайди” бүлэглэл бий хэмээн Засгийн газар мэдэгдсэн.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ