Ким Чен Ун удахгүй Гуамыг бөмбөгдөх төлөвлөгөөгөө танилцуулна

АНУ-ын газар нутгийн нэгээхэн хэсэг болох Номхон Далайн Гуам арлыг Хойд Солонгос газрын хөрснөөс арчих болно хэмээн заналхийлсэн билээ. Пхеньян холын зайн тусгалтай баллистик пуужингаар уг арлыг харвахаа мэдэгдсэн юм.
Энэхүү баллистик пуужингийн хошуунд жижгэрүүлсэн цөмийн зэвсэг суурилуулахаа Пхеньян мэдэгдсэн аж. Пуужин Японы тэнгисийг дайраад 3500 км-ийн цаана байрлах Гуамыг бөмбөгдөнө гэсэн.
Тэгвэл Хойд Солонгос энэ долоо хоногтоо багтаан Гуамыг бөмбөгдөх төлөвлөгөөгөө олон улсад танилцуулна хэмээн тус улсын удирдагч Ким Чен Уны мэдэгдлээс иш татан KCNA агентлаг мэдээллээ.
Уг мэдэгдлийг НҮБ эрс буруутгаж, олон улсыг заналхийлэх хэрэггүй хэмээн хариу мэдэгдэв.
Хойд Солонгос АНУ-ыг өдөөн турхирсан заналхийллээ зогсоохыг шаардаж, улсынх нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохоо зогсоохгүй бол харилцан гал нээхээ уламжлав.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт Хойд Солонгосын заналхийлсэн мэдэгдэл хийсний хариуд Пхеньян, Гуамыг бөмбөгдөхөө мэдэгдсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ