Хөрсний нуралт 300 хүний аминд хүрчээ
2017-08-15

Сьерра-Леоне улсын нийслэл Фритовн хотноо олон өдөр орсон аадар борооны улмаас хөрсний нуралт үүссэн байна.

 

 

Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 300 гаруй хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Олон зуун иргэн сураггүй болсон бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй талаар албаныхан уламжлав.

 

Мөн 5000 гаруй өрх орон гэргүй болсон байна. Нийслэлийн зүүн хэсгээр цахилгаан болон цэвэр ус тасарсан бөгөөд сая орчим иргэн хүндхэн нөхцөлд амьдарч буй талаар Улаан Загалмай нийгэмлэгээс уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин