Гэмт хэргийн улмаас 692 хүний амь нас хохирчээ

Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сард 15825 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1131 (6.7%)-ээр буурчээ.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2017 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 10 (1.9%)-аар өсөж, харин эмэгтэй хүн оролцсон хэрэг 290 (13.6%), согтуугаар үйлдэгдсэн хэрэг 573 (17.1%), бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 310 (26.6%)-аар буурчээ.
Гэмт хэргийн улмаас 2017 оны эхний 7 сард 5915 хүн гэмтэж, 692 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 796 (11.9%)-аар буурч, харин нас барсан хүн 144 (26.3%)-өөр нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2017 оны эхний 7 сард 21.6 мянга болж, 884 (4.1%) нь 18 хүртэлх насны хүүхэд, 11.3 мянга (52.4%) нь эмэгтэйчүүд байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 721 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 120 (14.3%)-оор буурсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ