Эмэгтэйчүүд амиа егүүтгэж, 27 хүн амиа алджээ

img

Нигерийн Борно мужийн Майдурури хотын ойролцоо байрлах дүрвэгсдийн хуаранд террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

 

Гурван амиа золиослогч этгээд амиа егүүтгэж, 27 хүний аминд хүрчээ. Гэрчүүдийн мэдээлж буйгаа “Амиа золиослогчид эмэгтэйчүүд байсан” гэнэ.

 

Халдлагын хариуцлагыг алан хядах “Боко Харам” бүлэглэл үйлдсэн тухайгаа илэрхийлж Бидний үйл хэргийг гүйцэтгүүлэх мянга мянган хөлсний дайчид тун удахгүй энэ улсыг эзлэн авах болно” гэж мэдэгджээ.

 

“Боко Харам” бүлэглэлийн явуулж буй алан хядах ажиллагаа сүүлийн саруудад улам эрчимжсэн гэхэд болно. Өнгөрөгч сард тус бүлэглэл 100 орчим хүний аминд хүрчээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ