Талибанчууд Трамп руу захиа илгээжээ

Афганистаны алан хядах “Талибан” бүлэглэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптад захиа илгээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг захианы гол агуулга нь талибанчууд “Афганистанд байгаа АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнээ эргүүлэн татах, дахин цэргээ илгээхгүй байх талаар аж.
Талибанчууд “Хэрвээ Цагаан ордны тэргүүн Трамп бидний шаардлагыг биелүүлэхээс татгалзвал бид Афганистанд байгаа америк цэргүүдийг гол байгаа болгосоор байх болно. Энэ бол бидний эхний бөгөөд эцсийн сануулга” гэж мэдэгджээ. АНУ-ын эрх баригчид талибанчуудад хариу өгөөгүй байна.
Трамп өнгөрөгч долоо хоногт Афганистанд алба хааж буй цэргүүдийнхээ тоог нэмэхээр төлөвлөж буй талаар хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм. АНУ-ын 5000 орчим цэрэг Афганистанд алба хааж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ