Хорихоос оргосон иргэнийг 23 жилийн дараа олжээ

img

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хорихоос оргоод 23 жил болсон иргэнийг илрүүлжээ.

 

Хорих ангид ял эдэлж байсан Т нь Баян-Өлгий аймгийн харьяат. 1993 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн аж.

 

Тэрбээр Баян-Өлгий аймаг дахь хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны аравдугаар сард оргож Казахстан улс руу зугтжээ.  Улмаар өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлж бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

 

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх оргодол Т-г тус аймгийн нутаг дэвсгэрээс энэ оны зургадугаар сард буюу 23 жилийн дараа илрүүлжээ.

 

Оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
sain bn heniig gejuu helehgui ee
2017-08-18
Зочин:
Odoo urshuuchihdoo zalu nasandaa aldsan l 1 hun bn.yamar ulsaas mungu hulgailj, busdiig zowooson bish 23 jil hend ch gai bloogui amid rasan hvn bnshde
2017-08-18
Зочин:
Хэний ч үр хүүхэд залуудаа болчимгүй зүйлд орж болно шүү дээ. Нас ахиад гнмшиж томоождог
2017-08-17
Зочин:
3 жил хоригдохоос илүү өөрийгөө ялласан юм бна
2017-08-17
Зочин:
Уучлах хэрэгтэй. Хилс хэрэгт их ордог үе байсан.
2017-08-17
зочин:
Илрүүлсэн нь сайн байна,цагдаад баяр хүргэе,амьд хүнийг үхсэн гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгодог прокурор мөн хөөрхийлөлтэйеэ,өршөөлийн зарлигууд гарсан,хэргийн зүйл ангиар бол одоо авч ярих юм алга
2017-08-17
Ebii:
Ih tom hereg ilruuljdee ilruuljdee ch gejdee neg muu mataasnii lagaagiin l olj ugsun belen hool biz
2017-08-17
ха ха:
хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаа биз дээ. цаг, мөнгөний гарлага болж дээ.
2017-08-17
Зочин:
23 jil niigemd gemt hereg hiigeegui bol urshuuchih l duu
2017-08-17