Тэргүүн хатагтайг албадан баривчлахаа мэдэгдлээ

Зимбабвегийн Тэргүүн хатагтай Грейс Мугабе хүн зодож, гэмтээсэн билээ.
Уг үйл явдал өнгөрөгч амралтын өдөр болсон бөгөөд тэд Йоханнесбург хот дахь тансаг зэрэглэлийн нэгэн зочид буудалд маргалдсан аж.
Тэргүүн хатагтай, бүсгүйн нүүр болон зарим хэсэгт нь хүнд гэмтэл учруулжээ. Хохирогч бүсгүй Тэргүүн хатагтайг шүүхэд өгсөн юм. Гэхдээ өнөөг хүртэл хатагтай Мугабе шүүх хуралдаандаа оролцохгүй байгаагаас гадна цагдаагийнханд мэдүүлэг өгөхөөс зайлхийж байна.
Тэргүүн хатагтай хуульд заасан хугацаанд ирж мэдүүлэг өгөхгүй бол албадан баривчлахаа цагдаагийнхан мэдэгдэж “Улаан сэрэмжлүүлэг” гаргасан аж.
Ерөнхийлөгч Роберт Мугабе одоогоор эхнэрийнхээ ёс бус үйлдлийн талаар мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд одоогоор Африкийн мужийн удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөж буй юм. Энэхүү уулзалтад Тэргүүн хатагтай оролцох нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ