Д.Сугар цэцийн дарга болж, В.Энхболд ТӨХ-г удирдах уу?
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа өгөх хүсэлтээ Засгийн газарт гаргасан. Түүнийг хүсэлтийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүлээн авсан талаар манай сайт мэдээлсэн.
Түүнийг ийн гэнэт ажлаа өгөх болсон шалтгааныг зарим эх сурвалж Үндсэн хуулийн цэцийн даргын суудалд очих тохироо хийгдсэн гэх мэдээллийг өгч байсан юм.
Харин түүний одоогийн суудалд Энэтхэг улсад Элчин сайдаар ажиллаж байсан В.Энхболдыг тавихаар болоод байгаа гэв. Ерөнхий сайдын зүгээс Д.Сугарын суудалд В.Энхболд, генсекийн хувьд Өмч хувьчлал, удирдлагын газрын дарга Х.Хэрлэнг томилох саналтай байсан юм.
Төрийн өмчийн хорооны дараагийн даргад суух магадлал өндөртэй хүнээр Х.Хэрлэнг нэрлэж байсан ч тодорхой хүчин зүйлүүд энэ томилгоонд нөлөөлж байгаа бололтой.
Дээрх томилгоо өнгөрсөн сарын дундуур хийгдэхээр байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлож, одоо эргэн сөхөгдөж байгаа ажээ. Одоогоор Д.Сугар гадаадад томилолттой байгаа тул түүнийг ирэнгүүт томилгоо хийгдэх бололтой.
Үүнтэй зэрэгцэн ТӨХ-ны хурал удахгүй болж “Оргил” рашаан сувилалыг дарга Б.Намбар, Монгол-Солонгосын хамтарсан “Мон Сам” ТӨХК-ний захирал Ц.Очирбат, “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал Б.Батзаяа нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх ажээ.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ