Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна

Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг эрх мэдлээ ашиглан, их хэмжээний мөнгө завшиж гадаад руу зугтсан мэдээлэл хэсэгтээ олныг шуугиулсан. УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Монголбанкийг шалгаж, нэлээдгүй "но" илрүүлсэн тухай мэдээлж байсан. Тиймээс тухайн үед төв банкийг удирдаж байсан хүнийг зайлшгүй шаардлага байгааг УИХ-ын гишүүн хэлж байв.
Тэгвэл Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж эхэлсэн мэдээллийг цагдаагийн байгууллага өгөв. Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ