Таван хүүхдийг эсэн мэнд олжээ

img

 

2017-08-14 ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн.


Эдгээр таван хүүхдийг эрж хайх хуулийн дагуу үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдрөөс Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион байгуулж байсан юм. 


Өнөөдөр орой 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтанд ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байжээ. 


Эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, зөвшөөрөлгүйгээр гэрээсээ хол явахгүй байхыг сануулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Setgetsiin ni uzuul
2019-07-18
Erguu medrel gatsaa ve
2019-07-08
ALDAG HUUHDUUDUU KKK
2018-07-03
Зочин:
эцэг эхэд нь хариуцлага тооцож торгууль ноогдуул 15 нас гэдэг юмны учир ойлгох болсон нас дүү нараа дагуулаад хол явж агуйд очно гэдэг хүүхдийн гэнэн зүггүйтэл биш хариуцлага хүлээх ёстой буруутай үйлдэл их задгай өсөж бгаа охин бна арга хэмжээ ав
2017-08-20
Зочин:
etseg ehiin haihramjgui baidlaas l boljdee egch ni bas yun heneggui ohin be!! duu naraa daguulaad hel chimeegui yvchihdag muu bna buun zardal chiregdel bolj baihad!!!
2017-08-19
irgen:
chi harin bichsen umaa harchih, zov l um helj baina shdee
2017-08-19
Билэгээ:
Энэ нэг сэтгэгдэлээ бичсэн амьтаны бичсэн юмыг ээ кк дасгаад байна уу ч гэх шиг ийм ч тэнэг мунхаг ард түмэн байх гэж
2017-08-19
irgen:
chi harin bichsen umaa harchih, zov l um helj baina shdee
zorilgo bnashuu:
Odoo hulgaich nar huuhed hulgailbal humuus ch tsagdaa ch aaaa neg agui ruu l zugaalaa biz gd toohgui dee dasgaad bn iu gui yu
2017-08-19
Erguu medrel gatsaa ve