Финландад халдлага гарч, хоёр хүн амиа алдлаа

Финландын Турку хотноо халдлага гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн бэртжээ. Хутгатай этгээд иргэд рүү дайрч, халдлага үйлдсэн аж.
Цагдаагийнхан хутга барьсан этгээдийг баруун гуя руу буудаж, улмаар амьдаар нь баривчилсан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Шархадсан хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ. Учир нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эмэгтэйн хоолойг хэд хэдэн удаа хутгаар гэмт этгээд зүссэн аж.
Халдлагын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд эрх баригчид өнгөрөгч долоо хоногт Испанийн Барселон хотноо болсон халдлагатай холбоотой байж болзошгүй гэв. Халдлагаар 13 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ