Тэргүүн хатагтайг хил давахыг хоригложээ

Зимбабвегийн Тэргүүн хатагтай Грейс Мугабе хүн зодож, танхайрсан билээ. Цагдаагийнхан уг хэргээр түүнээс мэдүүлэг авахыг хүссэн боловч Тэргүүн хатагтай албаныхны хүсэлтээс татгалзсаар байгаа юм.
Өнгөрөгч долоо хоногт цагдаагийнхан Тэргүүн хатагтайг дуудсан хугацаанд нь ирэхгүй бол албадан баривчлахаа мэдэгдсэн. Тэгвэл дээрх хэргийн улмаас түүнийг хилийн дээс алхахыг нь хориглосон шийдвэрийг албаныхан гаргасан байна.
Тэргүүн хатагтай нөхрийн хамтаар Африкийн орнуудын удирдлагуудын дээд хэмжээний уулзалтад оролцохоор хил давах гэж байсан ч бүтэлгүйтсэн аж. Тэрбээр өчигдөр Харарод буцаж ирсэн байна.
Тэргүүн хатагтай энэ сарын дундуур Йоханнесбург хот дахь тансаг зэрэглэлийн нэгэн зочид буудалд 20 орчим насны эмэгтэйтэй маргалдаж, бүсгүйд хүнд гэмтэл учруулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ