Хятад, Орос хүрэх шинэ төмөр замтай болжээ

БНХАУ-аас Европт шууд хүрэх ачаа тээврийн галт тэрэгний шинэ маршруттай болсон талаар “www.chinadaily.com.cn” сайт мэдээллээ. Хятадын баруун хойд хэсгийн Цинхай мужийн Кайдам бүс нутгаас Голдумыг холбосон шинэ галт тэрэгний үйлчилгээг энэ ням гаригт нэвтрүүлжээ.
Ачаа тээвэрлэсэн галт тэрэг Шинжаан мужаас Казакстан улсыг дайран өнгөрөх аж. Уг галт тэрэгний хүрэх эцсийн өртөө бол Пермь хот. Тус хотноо ачааг хүргэхэд 10 өдрийг зарцуулах бөгөөд далайгаар тээвэрлэхээс 30 өдрөөр богино байгаа юм.
Энэхүү маршрутын нийт урт нь 6,360 км бөгөөд Бээжингийн эрх баригчид цаг хугацаа хэмнэх боломжтой шинэ маршруттай болсоноор “Олон улс дахь Хятадын барааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно” хэмээн Түвдийн автономат мужийн захирагч Мен Хай мэдэгдлээ.
БНХАУ-аас Азийн орнуудаар дайран ОХУ, Европын орнуудад хүрэх 20 гаруй ачааны галт тэргийг тогтмол үйлчилгээнд гаргах гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ