Трамп нар хэрхэн хиртэхийг сонирхов
2017-08-22

АНУ-д 1918 оноос хойш анх удаагаа нар бүтэн хиртлээ.

 

 

Уг байгалийн үзэгдлийг Өмнөд Каролина мужид оршин суудаг 12 сая хүн үзэж сонирхсон байна.

 

Нар хиртэлт орон нутгийн цагаар 15.00 цагт болсон байна.  Тэгвэл нар хиртэлтийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп гэр бүлийнхээ хамтаар Цагаан ордноос ажигласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Трамп гэр бүлийнхээ хамтаар тусгай зориулалтын шил зүүж, нар хиртэлтийг харсан аж.  Ерөнхийлөгч нар хиртэлтийг харсаныхаа дараа “Гайхалтай байлаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин