Италид газар хөдөлж, нэг хүн амиа алджээ

img

Италийн жуулчдын хамгийн ихээр очдог Нэплис арал дээр хөдлөлт болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Уг бүс нутагт 4.0 магнитудын газар хөдлөлт болжээ.

 

 

Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 30 орчим насны нэг эмэгтэй амиа алдаж, 25 хүн бэртсэн талаар Италийн Улаан Загалмай нийгэмлэгээс мэдээлэв.

 

Эмэгтэйн цогцсыг нурсан барилгын нуранга дороос олж, таних ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Газар хөдлөлт болох үед тус бүс нутагт ойролцоогоор 50 мянган жуулчин байжээ. Аврагчид иргэд болон жуулчдыг аюулгүй газар байршуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ