Марк Уолберг энэ жил хамгийн их ашиг олжээ

Холливуудын нэрт жүжигчин Марк Уолберг “Форбес” сэтгүүлээс зарладаг энэ онд хамгийн их ашиг олон холливуудын уран бүтээлчээр тодорсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 46 настай Марк энэ жил 68 сая ам.доллар олсон байна. Тэрбээр “Хятадын Цагаан хэрэм”, бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бостон. Бодит түүх”, “Аавын гэр 2”, “Transformers: The Last Knight” зэрэг уран бүтээлийн гол дүрийг бүтээжээ.
Өнгөрсөн онд уг жагсаалтыг тэргүүлж байсан холливуудын сайхан залуусын нэг Двайн Жонсон 65 сая ам.долларын ашиг олсноороо удаалжээ. Харин удаах байранд “Галзуу хурд” киноны од Вин Дизель 54.5 сая, Адам Шандлер 50.5 сая, Хятадын нэрт жүжигчин Жэки Чан 49 сая ам.долларын ашиг олсноороо бичигджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ