Йемений зочид буудлыг агаараас бөмбөгджээ

img

Йемений нийслэл Сана хотноо байрлах зочид буудлыг агаараас бөмбөгдсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

 

 

Энэхүү үйл явдлын улмаас 48 хүн амиа алдсан байна.

 

Амиа алдагсад бүгдээрээ бөмбөгдөлтөд өртсөн зочид буудал дотор байсан талаар албаныхан өгүүлэв.  Саудын Араб тэргүүтэй Арабын цэргийн эвслийнхэн өнгөрсөн 2015 оноос тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Хоути” бүлэглэлд агаараас цохилт өгөх болсон юм.

 

Араб эсвэл ямар шалтгаанаар зочид буудлыг бөмбөгдсөн шалтгаанаа хараахан тайлбарлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ