Харри тун удахгүй сүй тавина

img

Их Британийн ханхүү Харри ирэх арванхоёрдугаар сард сүй тавина хэмээн эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

 

Ханхүү энэ оны эхээр Америкийн уран бүтээлч, жүжигчин Меган Марклетэй болзох болсон юм. Хос хэдийнэ харилцаагаа ил болгосон бөгөөд өдгөө жүжигчин бүсгүй Британид амьдарч байна. Тэгвэл хос ирэх арванхоёрдугаар сард тавьж, улмаар хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Гэхдээ энэхүү мэдээллийг Хатан хааны гэр бүл батлаагүй боловч саяхан Меган Лондон хот дахь нэгэн дэлгүүрээс хуримын даашинз худалдан авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ