Испанид дахин халдлага үйлдэнэ хэмээн заналхийллээ

Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл өнгөрөгч долоо хоногт Испанийн Барселон хотноо халдлага үйлдсэн билээ. Уг халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 100 орчим хүн бэртсэн юм.
Халдлагын дараа эрх баригчид орон даяар хамгаалалтаа нэмэгдүүлж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Тус бүлэглэл Испанийн эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг бичлэгт англи хэлээр нэгэн жихади “Бид Барселон хотноо халдлага үйлдсэн. Удахгүй дахин бид халдах болно. Тун удахгүй дэлхийн төгсгөл ирнэ. Бид Испанийн эсрэг дайтсаар байх болно” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ