АТГ сар бүрийн 25-нд мэдээлэл хийнэ

АТГ-ын дэргэд Олон нийтийн төвийг нээжээ. Энэ төв нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр төр болон төрийн бус байгууллага, нийтийн албан тушаалтан, иргэд, хэвлэл мэдээллийнхэн, эрдэмтэн, судлаачид руу чиглэсэн сургалт, ярилцлага, зөвлөгөө зөвлөмж өгөх чиглэлээр ажиллах аж.
Олон нийтийн төвөөрөө дамжуулан АТГ сар бүрийн 25-ны өдрийн 11.00 цагт тогтмол мэдээлэл хүргэж байхаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, тус байгууллагаас хийсэн ажлын талаар мэдээлэл өгөх аж. Мөн тухайн цаг үед шалгагдаж буй олны анхаарал татсан хэргийн мөрдөлт, шийдвэрийн талаар албаны мэдээллийг хүргэх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ