“Самсунг”-ын дэд захиралд таван жилийн ял оноолоо

Өмнөд Солонгосын “Самсунг” группын өв залгамжлагч, дэд захирал И Жэ Ёнд шүүхээс авлига өгсөн, хөрөнгө шамшигдуулсан хэргээр таван жил шоронд хорих ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Түүнийг экс Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн дотны найз гэгддэг Чой Сун Шилд их хэмжээний авлигал өгсөн хэмээн буруутгаж, өнгөрөгч хоёрдугаар сарын 19-нд баривчилсан юм.
Шүүхийн шийдвэрийн дараахан өв залгамжлагчийн өмгөөлөгч “Бид давж заалдах болно” гэж мэдэгджээ.
Прокурорууд өнгөрсөн сард түүнд 12 жилийн ял төлөвлөж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ