Ийнглак Чинаватра Дубай руу зугтжээ

img

Тайландын Дээд шүүх өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд асан Ийнглак Чинаватраг баривчлах шийдвэр гаргасан билээ.

 

 

Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөртэй нь холбоотой шүүх хуралд ганц ч удаа ирээгүй байна. Тиймээс шүүх дээрх шийдвэрийг гаргахаас гадна шүүх хурлыг ирэх сарын 27-нд дахин хуралдуулахаар боллоо. Тэгвэл цагдаагийнхан түүнийг баривчлахаар гэрт нь ирэх үед тэрбээр гэр бүлийнхээ хамтаар Дубай руу зугтаж амжсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

“Ийнглак шүүхийн шийдвэрийн дараахан Камбож, Сингапураар дамжиж, Дубайд хүрсэн” талаар ойрын эх сурвалж хэлжээ.

 

Дубайд түүний ах, Тайландын ерөнхий сайдаар ажиллаж байсан Такшин Шинаватра орогнож байгаа юм. Такшин Шинаватра авлига, хээл хахуулийн хэргээр өнгөрөгч 2008 онд ял сонссон аж.

 

Ерөнхий сайд асан Йинглак тариаланчдад цагаан будааны урамшуулал олгох Засгийн газрын хөтөлбөртэй холбоотойгоор олон тэрбум ам.долларын хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна. Тэрбээр буруутай нь тогтоогдвол 10 жилийн хорих ял сонсох магадлалтай байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ