Германы таван уулчин амиа алджээ

Австрийн Зиллертал Альпийн нуруунд авиралт хийж байсан Германы таван уулчин амиа алдаж, нэг хүнд бэртсэн талаар албаныхан мэдээллээ.
Бэртсэн хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн талаар “www.independent.co.uk” сайт уламжлав.
Зиллертал Альпийн нуруу далайн түвшнээс 2900 метрийн өндөрт байдаг юм. Аврах алба уулчдын осолдсон газар руу таван нисдэг тэрэг илгээсэн байна. Уулчдын нэг нь хөл алдаж, өндрөөс унажээ. Амиа алдсан уулчдын гурав нь 60 дээш настай байсан гэнэ. Тэд мэргэжлийн уулын спортын хүмүүс байжээ.
Жил бүр уг уул руу авиралт хийсэн олон уулчин амиа алддаг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ