Марк Зукерберг хоёр дахь охиноо өлгийдөн авлаа
2017-08-29

Нийгмийн сүлжээний “Фэйсбүүк” компанийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг өчигдөр хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

 

Марк, Присилла Чан нар охиноо наймдугаар сард төрсөн учир “Augustus” гэх нэрийг хайрласан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Энэхүү нэр нь латин хэлээр “Хүндлэл” гэсэн утгатай гэнэ.  Гэхдээ уг нэрийг америкчууд охидуудаас илүү хөвгүүдэд их өгдөг байна.

 

Уг нэрийг өнгөрөгч онд 2076 хүү, 222 охинд өгчээ.  2016 онд Август нэрийг хүүхдэд өгөх явдал хамгийн их байсан ба нийт 222 охин, 2,076 хүүд өгсөн болохыг АНУ-ын Нийгмийн Хамгааллын Захиргааны мэдээлэл харуулжээ.

 

Хос өнгөрсөн 2015 онд Макс гэх охинтой болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин