Ким Чен Ун гурав дахь хүүхдээ өлгийдөн авчээ
2017-08-30

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ оны эхээр гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ. Уг мэдээллийн анхлан Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллагаас уламжлав.

 

 

Пхеньяны ойрын эх сурвалж “Ким Чен Уны гэргий Ли Соль Ю зургаан сарын өмнө амаржиж, хүүтэй болсон” гэж мэдээлжээ. Ли Соль Ю гурван жилийн өмнө охин түрүүлсэн бол жил хагасын өмнө хүү төрүүлсөн билээ.

 

Хойд Солонгос өчигдөр үүрээр алсын тусгалтай пуужин харвасан юм. Уг пуужин Японы дээгүүр давж, улмаар Номхон Далайд унажээ.  Уг үйл явдлын тохиолдуулан өчигдөр тус улсын эрх баригчид баярын хурал зохион байгуулсан аж. Энэхүү баярын хуралд Ли Соль Ю оролцсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин