Мэй, Абе нар Пхеньяны асуудлаар хэлэлцэнэ

img

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Япон улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Ерөнхий сайдыг албаны хүмүүсийн хамтаар Токио хотноо ирэх үед Японы Гадаад хэргийн сайд угтан авчээ.

 

 

Уг айлчлалаас нэг өдрийн өмнө Хойд Солонгос улсын харвасан баллистик пуужин Японы Хоккайда арлын дээгүүр нисэн улмаар Номхон Далайн хойд хэсэгт унасан юм.

 

Мэй айлчлалынхаа хүрээнд Их Британийн Европын холбооноос гаргах “БРИКС” болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй хэлэлцэхээр болсон байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ