Зохих албан тушаалтнуудад харицлага тооцохоор боллоо

img

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан валютын ханш огцом өссөний улмаас автобензин, дизелийн түлш, өргөн хэрэглээний болон хүнсний зарим бараа, үйлчилгээний үнэ зохиомлоор өсч байгааг хязгаарлах зорилгоор ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд буулган валютын зах дээрх ам.долларын хомсдлыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах ам.долларыг Монголбанкны албан ханшаар тооцож импортлогч компаниудад эхний ээлжинд худалдах талаар зохицуулалт хийж байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөлөө. Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалах агуулах, савны хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах, зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, барих ажил эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав. Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байлган импортын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудтай яриа хэлцэл хийж, гэрээ байгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд хариуцлагын асуудлыг хөндлөө. Үнийн хөөрөгдөл нийгэмд бухимдал төрүүлсэн энэ асуудал хариуцлага дагуулах үндэслэл хангалттай байна, мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ нэмэгдлээ гэхэд 170 төгрөгөөр л өсгөх тооцоо байтал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа танилцуулалгүй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан болон Газрын тосны газрын удирдлагуудад хариуцлага тооцохыг салбарын сайд Д.Зоригтод даалгалаа. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах нийгэмлэг  ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэллээ. Инйхүү хуралдаанаас хаана, хэн хариуцлага алдсаныг шат шатанд нь тогтоон ирэх баасан гаригт  танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хуралдаанаас үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bat:
Batbold ongordon boroooniii tsuv bolchih yumdaa songuuul oirtosniii shinj vvv dee
2012-04-04
Naad hulgaichiin chini gaigaar ard tumend yamar ih hemjeenii hohirol uchirsan gej ta nar bodoj bna aa.Ehleed uchruulsan ediin zasgiin hohirliig ni togtoo.Daraa ni shorond ni hiigeech.Manaihaas uur Ulsad bol tsaaziin yal avsan baigaa daa
2012-02-18
Энэ Ариунсан зүгээр нүцгэн багш л байсан. Компаниудад лиценз олгох, Х лицензийг ашиглалтын лиценз болгож өгөхөд их хэмжээний авлига авсаар одоо бараг л тэрбумтан. Яаманд очоод удаагүй шүү дээ. Ариунсангийн хүмүүс гээд хэд хэдэн нөхдөд баааахан лиценз байгаа. Энийг АТГ шалгаач ээ
2012-01-12
zochin Naad Ariunsan chini kompaniudaas avilgal avch baij l tom tolgoi gargan, zasgiin gazartai zovshoorolguigeer dur meden shatakhuuny uniig 260 togrogoor nemj tomorson baina Ene ni niigemd ikheekhen muu urshig tarij, ard tumnii amidralyg ogtsom khund baidald oruulj tsaaguuraa songuuliin omno MAN-n ner khundiig unagakh ajil khiij baigaag ankhaarch tuuniig zasagaas khatuu tseerluulekh kheregtei
2012-01-12