Испаничууд улаан лоолиор байлдацгаав

Испанийн хойд хэсгийн Буноль хотноо уламжлалт “Ла Томатина” буюу улаан лоолиор байлдах арга хэмжээ зохион байгуулагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Буноль хотноо уг арга хэмжээг 1945 оноос хойш зохион байгуулах болжээ.
Энэ жилийн наадамд 22 мянган хүн оролцсон бөгөөд нийт 20 тонн улаан лоолиор байлдацгаасан аж.
Эрх баригчид өнгөрсөн 2013 оноос хойш наадамд оролцогчдоос 10 еврог авах болсон байна. Энэхүү үйлдлээ тэд “Санхүүгийн байдалтай холбоотой” хэмээн тайлбарлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ