Сургууль, цэцэрлэгийн орчимд 290 цагдаа ажиллана

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үед нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх юм.
Нээлтийн үеэр жолооч та Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыгхэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж эсвэл тэвэрч оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ