Сургууль орчмыг стандартын дагуу тохижуулжээ

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль орчмын бүсийг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд жолооч нарыг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус дүүргийн 5, 23, 24, 17, 37, 117-р сургуулиудыг “СУРГУУЛИЙН БҮС. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” MNS 6444 : 2014 стандартад нийцүүлэн тохижуулжээ.
Сургуулийн орчимд
а) Явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах хайлс
б) Сургуулийн авто зогсоолын байгууламж
в) "Сургууль орчмын бүс" мэдээллэх лед самбар
г) Анхааруулах, мэдээллэх тэмдэг, тэмдэглэл
д) Сургуулийн бүс хэвтээ тэмдэглэл
е/ Хурд сааруулагч байруулсан байна
Сургууль орчин нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд тулгарах зам тээврийн хамгийн ээдрээтэй орчны нэг бөгөөд хүүхдүүдийн хувьд ч замын хөдөлгөөнд оролцоход хамгийн төвөгтэй орчны нэг болж байна. Учир нь өглөө голдуу 30 минут, өдөр 15 минутын богинохон хугацаанд замын хөдөлгөөний нягтрал, явган зорчигчийн хөдөлгөөн ихэсдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ