Онцгой байдлын албанд томилгоо хийгдлээ

img

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлага, гал унтраах асуудал хариуцсан дэд даргаар дэд хурандаа Н.Нямхорлоог, Захиргааны удирдлагын хэлтсийн даргаар дэд хурандаа Б.Баттулгыг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Д.Мөнхсайханыг, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр хошууч М.Батмөнхийг томилсон байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагчаар дэд хурандаа Д.Цэцэндалайг, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64-р ангийн захирагчаар ахмад Г.Батжаргалыг, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр дэслэгч О.Хатантуулыг тус тус томилсныг өнөөдөр бие бүрэлдэхүүнд танилцуулав. Шинээр томилогдсон албан хаагчид өнөөдрөөс үүрэгт ажилдаа орлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Онцгой байдлын газараас олон хүн идэж уусан хэрэг үйлдэж байсан энэ газраас нэг гавьяат төрсөн байдаг тэр гавьяатаа орон сууцаар хангахгүй хариуцсан сайд нь монгол улсын төлөө зүтгэе гэж жүжиглэх салбарын шилдэг ахмад ажилтныхаа асуудлыг шийдээгүй байж нийт ард түмний асуудлыг шийдэж чадахгүй уу настан 40 гаруй жил ажилсан салбарыхан бүгд багшаа гэдэг юм билээ
2017-09-05