“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоолд зарим зүйлийг нэмнэ

img

“Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай “Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлийн “гэрээний үндсэн дээр” гэсний дараа “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр боллоо. Мөн тогтоолын наймдугаар зүйлийн “Үнэт” гэсний өмнө “Монголын хөрөнгийн бирж” ХК гэж тус тус нэмэхээр болов. Тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 127 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтын “Нэг”-ийн 15 дахь заалтын дараа “16. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гэж, “17. Монголын хөрөнгийн бирж” ХК гэж нэмэхээр шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өензин үнэтэй байхад наад хогоор чинь яадаг юм
2012-01-12
бензин үнэтэй байхад наад хогийг чинь хэн авдаг юм ,хог дээр хая
2012-01-12
Бүх төрлийн машины өвлийн хучлага хийж байна. / Хулгайгаас сэргийлэх хамгаалалт хийнэ. 9517-4824
2012-01-12